Менторшип · Зөвлөгөө · IELTS
Италид суралцах мөрөөдлөө бодит төлөвлөгөө болгоё.
Сургууль, мэргэжлээ сонгохоос элсэлт, тэтгэлэг, визийн бэлтгэл болон Италид ирсний дараах алхмууд хүртэл үе шаттай зөвлөгөө, чиглүүлэг өгнө.

Менторшип хөтөлбөр
Багцаас хамаарна
Сургууль, хөтөлбөр сонгох, элсэлтийн хүсэлт, тэтгэлэг ба визийн бэлтгэл, Италид ирсний дараах дэмжлэгийг сонгосон багцын хүрээнд үзүүлнэ.
Багцуудыг үзэхГанцаарчилсан зөвлөгөө
89,000₮
Таны боловсрол, сонирхол, сургуулийн сонголт, элсэлтийн төлөвлөгөөг хамтдаа ярилцах 1 цагийн зөвлөгөө.
Зөвлөгөө авахIELTS сургалт
45 мин — 30,000₮
Унших, бичих, сонсох, ярих чадварыг хамарсан ганцаарчилсан онлайн бэлтгэл.
IELTS-ийн талаар асуухБидний тухай
Италид суралцсан өөрсдийн туршлагаасаа
Gelato Hub нь Италид суралцсан өөрсдийн бодит туршлагаа хуваалцаж, элсэлтийн хүсэлт гаргахаас эхлээд шинэ орчинд дасах хүртэлх үйл явцад практик зөвлөгөө, чиглүүлэг өгдөг.

Агиймаа Болдбаатар
Архитектор, менторч
- •Politecnico di Torino — Архитектурын бакалавр
- •Politecnico di Torino — Architecture for Sustainability магистр (2026 оны 7-р сард төгссөн)
- •Izmade, Kılıçoğlu, Marco Visconti Architects-д дадлага хийсэн туршлагатай
Эрхэмбилэг Түмэнбаяр
IELTS багш, менторч
- •Università degli Studi di Torino-д суралцдаг
- •2024 онд IELTS 8.0 оноо авсан
- •Англи хэл заах, IELTS-д бэлтгэх туршлагатай
Италид суралцах боломжууд
Юуг мэдэх хэрэгтэй вэ?
Их сургуулийн сонголт
Италид олон улсад нэр хүндтэй улсын болон хувийн их сургуулиуд олон бий. Сонголт таны мэргэжил, зорилго, боловсролын сууриас хамаарна.
Англи хэлээр заадаг хөтөлбөрүүд
Бакалавр, магистрын англи хэлний хөтөлбөрүүд байдаг. Хэлний шаардлага, оноо нь сургууль, хөтөлбөр бүрт өөр тул албан ёсны мэдээллээс шалгана.
Тэтгэлгийн боломжууд
Бүсийн (DSU/EDISU гэх мэт) болон сургуулийн тэтгэлгүүд байдаг. Хэмжээ, шалгуур, хугацаа нь тухайн жилийн зарлал, оюутны нөхцөл байдлаас хамаарна.
Их сургуулийн жишээ:
* Эдгээр нь зөвхөн жишээ бөгөөд Gelato Hub-ийн албан ёсны түнш биш. Элсэлтийн шаардлага, хэлний оноо, тэтгэлгийн хэмжээ, хугацаа нь сургууль, хөтөлбөр, тухайн жилийн зарлалаас хамаарна.
Хамтдаа хэрхэн эхлэх вэ?
- 1
Зорилгоо хуваалцах
Боловсрол, сонирхол, төлөвлөгөөгөө бидэнд имэйл эсвэл Instagram-аар бичээрэй.
- 2
Зөвлөгөө, багцаа сонгох
Танд ганцаарчилсан зөвлөгөө, менторшипийн багц эсвэл IELTS сургалтын аль нь тохирохыг хамтдаа тодорхойлно.
- 3
Нөхцөлөө тохиролцож, гэрээ байгуулах
Үйлчилгээний хүрээ, төлбөрийн нөхцөлийг тодорхой болгож гэрээ байгуулна.
- 4
Бэлтгэлээ эхлүүлэх
Сургууль, материал, хугацааны төлөвлөгөөгөөр алхам алхмаар ажиллаж эхэлнэ.
FAQ
Түгээмэл асуултууд
Таны үйлчилгээ хэнд зориулагдсан бэ?+
Италид бакалавр эсвэл магистрт суралцахаар төлөвлөж буй Монгол оюутнууд болон IELTS-д бэлтгэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан.
Зөвлөгөө болон менторшип хоёр юугаараа ялгаатай вэ?+
Ганцаарчилсан зөвлөгөө нь таны нөхцөл байдал, сонголтыг ярилцах 1 цагийн уулзалт (89,000₮). Менторшип нь сонгосон багцын хүрээнд элсэлт, виз, тэтгэлэг эсвэл ирсний дараах үе шатанд үргэлжлэн хамт ажиллах үйлчилгээ.
Анхны зөвлөгөөнөөс өмнө IELTS оноотой байх шаардлагатай юу?+
Үгүй. Оноо байхгүй байсан ч зөвлөгөө авч, хэлний бэлтгэлээ хэрхэн төлөвлөхөө ярилцаж болно.
Зөвхөн нэг багц сонгож болох уу?+
Тийм. 1, 2, 3-р багцаас хэрэгцээтэйгээ сонгох эсвэл бүх үйлчилгээг багтаасан Бүрэн менторшипийг сонгож болно.
Бүрэн багцын төлбөрийг хэрхэн хувааж төлөх вэ?+
€1,200-ийн Бүрэн менторшипийг хоёр хуваан төлнө: гэрээ байгуулахад €600, их сургуулийн элсэлтийн зөвшөөрөл ирсний дараа €600. Бусад багц хувааж төлөгдөхгүй.
Элсэлт, тэтгэлэг, виз баталгаатай юу?+
Үгүй. Эцсийн шийдвэрийг их сургууль, тэтгэлгийн байгууллага, элчин сайдын яам гаргадаг. Бид таныг аль болох сайн бэлтгэхэд туслана.
Италид ирсний дараа ямар дэмжлэг үзүүлдэг вэ?+
3-р багц болон Бүрэн менторшипийн хүрээнд оршин суух зөвшөөрөл, татварын код, байр хайх, оюутны тээврийн хөнгөлөлт, банкны данс нээхэд чиглүүлнэ.
Бидэнтэй холбогдоорой
Бичихдээ дараах мэдээллийг хуваалцвал танд илүү зөв чиглүүлэх боломжтой:
- Одоогийн эсвэл төгссөн боловсролын түвшин
- Бакалавр эсвэл магистрт суралцах эсэх
- Сонирхож буй мэргэжил
- Англи хэлний түвшин / IELTS оноо (байгаа бол)
- Элсэхээр төлөвлөж буй он
- Сонирхож буй үйлчилгээ / багц
gelatohub4u@gmail.com · @gelato_hub_
Хариу ирсний дараа цагаа хамтдаа тохиролцоно. Нууцлалын бодлого
